2019 оны 5-р сарын 22-ны өдөр БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газар, Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төв, МУБИС-ийн МТЗСА хамтран “Нээлттэй боловсрол" сэдэвт онлайн сургалт, семинарыг зохион байгууллаа. Уг сургалтыг МУБИС, Дорнод ИС, МУБИС-ийн бүрэлдэхүүний Архангайн багшийн сургууль, МУИС-ийн харъяа Завхан сургууль болон Ховд ИС-д байгуулагдсан Зайны сургалтын төвд түшиглэн зохион байгуулсан бөгөөд нийт 65 багш оролцов. 

Оролцогчид Монгол Улсад үр дүнтэй нээлттэй боловсрол, боловсролын нээлттэй эх үүсвэр, МООС-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах үндсэн элементүүд, үйл явц, үе шатын талаар нэгдмэл ойлголттой боллоо.

Зайны сургалтын төвөөр зорилтот бүлэгт чиглэсэн сургалт, семинар үргэлжлэн зохион байгуулагдах болно.

Мэдээллийн Технологи Зайны Сургалтын Алба