“ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ЗҮЙ” ОНЛАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Цахим сургалт зохион байгуулах арга зүй” онлайн сургалтын 3-р ээлж 2020.12.25-нд  МУБИС-ийн бүрэлдэхүүний 103 багш, мэргэжилтнүүд оролцож олон улсад өргөн хэрэглэдэг Teams програмын тусламжтайгаар оюутнуудтайгаа холбогдох, видео хичээл болон хурал зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшиж, түүнийгээ өөрийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах арга зүйд суралцлаа.

Сургалтад цахим анги, хичээл болон хурал зохион байгуулах программыг танилцуулах, оролцогчдоор практик дадлага хийлгэх, зөвлөн туслах байдлаар сургалтыг бүрэн цахим хэлбэрээр зохион байгууллаа.

БШУЯ-наас 2020-2021 оны хичээлийн жилд дэвшүүлсэн дээд боловсролын салбарын болон МУБИС-ийн хичээлийн жилийн  зорилго, зорилт, “Цахим сургалт зохион байгуулах арга зүй” онлайн сургалтын ач холбогдол, сургалтад хамрагдсан багш нарын сэтгэгдэл, санал хүсэлтэд үндэслэн цаашид уг сургалтыг сургуулийн нийт багш, мэргэжилтнүүдэд  үе шаттайгаар зохион байгуулахаар ЗСА-ны төлөвлөн ажиллаж байна.

 

 

 

ЗАЙНЫ СУРГАЛТЫН АЛБА

2020.12.25