Орон нутгийн их, дээд сургуулийн багшийн арга зүйг дэмжих, дээд боловсролын хөтөлбөрийн чанар, тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор МУБИС-д түшиглэсэн зайн сургалтын төвүүдээр үйл ажиллагаа явагдаж байна. БСШУСЯамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд “Үр дүнд суурилсан боловсролын үзэл баримтлал-CDIO” захиалгат сургалтыг танхимын, болон онлайн (хосолсон) хэлбэрээр зохион байгуулж байна.

Энэ удаагийн танхимын сургалтыг 2019.05.03-05.04-ний өдрүүдэд МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн 30 багшид амжилттай зохион байгууллаа.

Сургалт эхний өдөр сургах, суралцах CDIO тогтолцооны танилцуулга, харилцан уялдаатай хичээлүүд бүхий нийлмэл сургалтын төлөвлөгөө боловсруулах нь; 2 дахь өдөр идэвхтэй сургалтын арга зүй, туршлага” танилцуулга лекц, их сургуулийн чанарын менежментийн систем, CDIO болон чанарын менежментийн систем” гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдлаа.

Цаашид 2019оны 5-р сарын 7-ны  өдрөөс орон нутгийн сургуулийг хамруулан онлайн хэлбэрээр үргэлжлэн зохион байгуулагдана.

МУБИС-МТЗСА