- Нийтэлсэн:
- 2019-11-18
БМИҮЗ-ийн Ажлын албаны хамт олон 2019оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Дорнод их сургууль, Ховд их сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар, Орхон аймгийн Маргад дээд сургуулиудтай; 11-р сарын 12-ны өдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ЕБС-үүдийн төлөөлөл Говьсүмбэр аймгийн 5-р сургууль, Нийслэлийн 24-р сургууль, Багануур дүүргийн Боловсрол ЦС, Налайх дүүргийн Эрдмийн оргил ЦС, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ЕБС, Нийслэлийн Оюуны Ундраа цогцолбор сургуулиудтай; 11-р сарын 13-ны өдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Ховд аймаг дахь хөгжил Политехник коллеж, Төв аймгийн МСҮТ, Өмнөговь аймаг дахь Политехник коллеж, Говь-Алтай аймаг дахь МСҮТ, Архангай аймаг дахь МСҮТ, Орхон аймаг дахь МСҮТ, Увс аймаг дахь Улаангом политехник коллеж, Дундговь аймаг дахь МСҮТ, Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ, Дорноговь аймаг дахь МСҮТ, Хөвсгөл аймгийн МСҮТ, Налайх дүүргийн МСҮТ-тэй МУБИС-ийн зайн сургалтын төвд цахимаар холбогдож, магадлан итгэмжлэлийн өнөөгийн байдал, өөрийн үнэлгээний тайлангийн явцад тулгарч буй асуудал, явцын талаар асуултад хариулж, зөвлөгөө өгч санал бодлоо солилцлоо.
МУБИС-ийн Зайн сургалтын төвийн мэргэжилтнүүд цахим уулзалтын бэлтгэл ажлыг ханган уулзалтыг амжилттай зохион явууллаа.
МУБИС, Зайн Сургалтын Алба