- Нийтэлсэн:
- 2022-05-02
ТӨРИЙН ӨМЧИЙН 6 ИХ СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД “БАГШИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ” ВЕБИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Дээд боловсролын салбарын багшийн хөгжлийн бодлого, менежментийн өнөөгийн байдал, багшийн хөгжлийг дэмжихэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, багш нар хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий “БАГШИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ” онлайн сургалтыг МУБИС-ийн Зайн сургалтын алба, Багшийн хөгжлийн төвөөс санаачлан 2022.04.26-2022.04.27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү сургалтад төрийн өмчийн 6 Их Сургуулийн 228 багш (давхардсан тоогоор) хамрагдлаа.
Сургалтыг нээж, МУБИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, дэд проф Н.Мягмарцоож үг хэлэв.
2022.04.26-ны өдрийн сургалтад:
1. БНСУ-ын Кёнгины үндэсний боловсролын их сургуулийн Англи хэлний боловсролын тэнхимийн туслах профессор, Олон улсын харилцааны төвийн захирал Min-Chang Sung, (Ph.D) “How to design courses for prospective teachers: General issues and examples”,
2 МУБИС-ийн . Санхүү, аж ахуй эрхэлсэн дэд захирал профессор Д.Мөнхжаргал (Ph.D) “Багшийн хөгжил-хамтран суралцахуй”,
3. ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн дэд захирал Р.Найдандорж "БАГШ хөгжлийн загвар" сэдвээр;
2022.04.27-ны өдрийн сургалтад:
Хоёр дахь өдрийн сургалтыг нээж, МУБИС-ийн Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд проф О.Алтангоо (Ph.D) үг хэлэв.
1. Prof. Dr. drHc, PhD in Political Science Alessandro Figus,
Adviser to the Rector of Cassino Southern Lazio University
Prof Dr. Diana Spulber, University of Genova Italy нар “Боловсрол дахь багшийн манлайлал” буюу (Teacher leadership in Education),
2. МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, профессор М.Дэлгэржав (Ph.D) "Дээд боловсролын байгууллагын багшийн тасралтгүй хөгжил, тулгамдаж буй асуудал, шийдэл"
3. АШУҮИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын газрын дарга Доктор С.Хандмаа (Ph.D), СУИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга М.Амартүвшин нар
4. ХААИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал доктор Р.Чанцалдулам (Ph.D) “Багшийн манлайллын ур чадвар” сэдвүүдээр сонирхолтой илтгэл уншиж хэлэлцүүллээ. Мөн дээд боловсролын байгууллагын багшийн тасралтгүй хөгжил, тулгамдаж буй асуудал, шийдэл Багшийн хөгжлийн өөрийн үнэлгээ, багшийн хөгжлийг дэмжих орчин, хамтын ажиллагаа болон боловсрол дахь багшийн манлайлал, багшийн манлайллын ур чадварын тухай зэрэг багшийн хөгжлийн талаар өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуралд оролцогчид болон илтгэлээ хэлэлцүүлсэн эрдэмтэн багш, судлаачид, зохион байгуулагч хамт олонд гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.