- Нийтэлсэн:
- 2019-04-30
БСШУСЯамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Үр дүнд суурилсан боловсролын үзэл баримтлал-CDIO” сургалтын танхимын сургалт МУБИС-ийн МТЗСА-ны Зайны сургалтын төвд 2019 оны 5-р сарын 3,4-ны өдрүүдэд болно. Уг сургалтад МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудын 25 багш, Архангайн багшийн сургуулийн 5 багш хамрагдаж дээд боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийн нэгдсэн үнэлгээ хийх арга зүйд суралцах юм.