Хөдөө орон нутгийн Насан туршийн боловсролын төв, нэгжүүдэд (Нийслэл, Дархан, Эрдэнэтээс бусад) ажиллаж буй захирал, менежер, багш нартай онлайн уулзалт, ярилцлагыг 2019 оны 05 сарын 24-ны өдөр 10.00-13.00 цагийн хооронд МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим, Мэдээллийн технологи, зайн сургалтын алба хамтран зохион байгууллаа. Энэ уулзалт ярилцлагад Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Төв, Ховд нийт 10 аймаг амжилттай холбогдож санал солилцлоо. Энэхүү онлайн уулзалт, ярилцлагыг хийснээр Насан туршийн төв, нэгжүүдэд ажиллаж буй захирал, менежер, багш нар, МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн  хамт олон, оюутны төлөөлөл харилцан танилцан, мэргэжил дээшлүүлэх боломж нөхцөл, ажлын байранд тулгамдаж буй асуудлыг илрүүлэн онлайн болон зайн сургалт зохион байгуулах, бусад сургалт, судалгаа зэрэг багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд хамтран ажиллах чиг баримжааг олж, цаашдын төлөвлөлтийг гаргана. Анх удаа төлөвлөсөн ажил хэдий ч бэлтгэл сайтай, мэдээлэл технологийн давуу талыг ашигласан, амжилт дүүрэн, цаашид хийх их ажлыг өрнүүлсэн уулзалт ярилцлага боллоо. Энэ онлайн уулзалт, ярилцлагад оролцсон хөдөө орон нутгийн Насан туршийн боловсролын төв нэгжийн хамт олон, МУБИС-ийн мэдээллийн технологи зайны сургалтын албаны хамт олон, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн хамт олондоо талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МУБИС-ийн Мэдээллийн технологи, зайны сургалтын алба

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсрол,

зайн сургалтын тэнхим