- Нийтэлсэн:
- 2019-04-17
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд их, дээд сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлэх цуврал сургалт зохион байгуулж байгаа билээ. Уг сургалтууд нь зайны, онлайн болон танхимын хосолсон хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд МУБИС-ийн МТЗСА-ны Зайны сургалтын төвийг түшиглэн хэрэгжиж байна.
Цуврал сургалтын нэг болох “Тогтвортой хөгжлийн боловсролын зарчимд суурилсан STEAМ” сургалтын танхимын сургалт 2019 оны 4-р сарын 13,14-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, нийт 30 багш 30 оюутан оролцлоо. Сургалтыг МУБИС-ийн МБУС-ийн хөтөлбөрийн албаны дарга доктор Т. Ганбаатарын ахалсан МУБИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын төлөөлөл бүхий сургагч багш нарын баг амжилттай зохион байгуулсан юм.
Сургалтаар тогтвортой хөгжил болон тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан STEAM боловсролын талаар мэдээлэл өгч, шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх арга зүй эзэмшүүлсэн юм. Уг сургалтаар хичээл хоорондын интеграци хийх замаар тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг шийдэх арга зүй, ээлжит хичээлд тогтвортой хөгжлийн боловсролын зарчимд суурилсан STEAM арга зүйг тусгах боломжуудыг дадлага ажил, хэлэлцүүлэг зэргээр дамжуулан судлах боломжийг уг сургалтаар олгосон.