Зайны Сургалтын Төв

“ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ЗҮЙ”

ОНЛАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МУБИС-ийн “Хөгжлийн бодлого”-ын  3.6.5 дахь заалт, МУБИС-ийн “Мэдээллийн технологийн хөгжлийн хөтөлбөр”  4.3.2, 4.3.3, 4.3.4, 4.5.4, 4.5.5, 4.5.6 дахь заалт, “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийн 3.2.6 дахь заалтуудад МУБИС-ийн багш, мэргэжилтэн, оюутнуудад зориулсан хосолсон сургалт зохион байгуулах асуудлуудад тусгагдсан. МУБИС-ийн Зайны сургалтын алба өөрийн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд МУБИС-ийн багш, мэргэжилтэнд зориулан хэрэгцээнд суурилсан зайны болон танхимын хосолсон (Blended) хэлбэрийн сургалт зохион байгуулж ирсэн билээ. Зайны сургалтын албанаас 2020-2021 оны хичээлийн жил эхэлснээс хойш зохион байгуулагдаж буй гурав дахь сургалт бол 2020 оны 12 дугаар сарын 11, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Цахим сургалт зохион байгуулах арга зүй” цуврал онлайн сургалт юм.

Ковид-19 цар тахлаас үүдэлтэй энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор цахим сургалтын ач холбогдол, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд зайны сургалтын гүйцэтгэж буй үүрэг нэмэгдэж байгаа зэрэг нь уг сургалтыг хэрэгцээг тодорхойлж байна.

“Цахим сургалт зохион байгуулах арга зүй” онлайн сургалтад МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нийт 73 багш хамрагдсан бөгөөд олон улсад өргөн хэрэглэдэг Teams програмын тусламжтайгаар оюутнуудтайгаа холбогдох, видео хичээл болон хурал зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшиж, түүнийгээ өөрийн багшлах үйл ажиллагаанд хэрхэн ашиглах арга зүйд суралцах боломж бүрдэж байгаа юм.

Сургалтанд цахим анги, хичээл болон хурал зохион байгуулах программыг танилцуулах, оролцогчдоор практик дадлага хийлгэх, зөвлөн туслах байдлаар сургалтыг бүрэн онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

БШУЯ-наас 2020-2021 оны хичээлийн жилд дэвшүүлсэн дээд боловсролын салбарын болон МУБИС-ийн хичээлийн жилийн  зорилго, зорилт, “Цахим сургалт зохион байгуулах арга зүй” онлайн сургалтын ач холбогдол, сургалтад хамрагдсан багш нарын сэтгэгдэл, санал хүсэлтэд үндэслэн цаашид уг сургалтыг сургуулийн нийт багш нарт үе шаттайгаар зохион байгуулахаар Зайны сургалтын албаны төлөвлөгөөнд тусгагдсан болно. 

 

ЗАЙНЫ СУРГАЛТЫН АЛБА