Зайны Сургалтын Төв

МУБИС-ийн Зайны сургалтын албанаас Дорнод их сургууль, МУБИС-ийн бүрэлдэхүүний Архангайн багшийн сургууль, МУИС-ийн Завхан сургууль болон Ховд их сургуулийн зайны сургалтын төвүүдийг түшиглэн онлайн уулзалт хийлээ. Уг уулзалтаар COVID-19 цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагдсан сургалтын үйл ажиллагаа (2019-2020 оны хичээлийн жилийн II улирал)-ны товч тайлан, туршлага, тулгарсан бэрхшээл, сургамж, цаашлаад 2020-2021 оны хичээлийн жилийн хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж, зайны сургалтын төвүүдийн тогтвортой үйл ажиллагааг хангах талаар санал солилцов. Уулзалтад:

  • МУБИС-ийн ЗСА-ны дарга, дэд профессор Л.Мөнхтуяа, мэргэжилтэн доктор Ж.Нарантуяа, Ц.Нямсүрэн, Н.Оюунсүрэн;
  • Дорнод Их Сургуулийн зайны сургалтын төвийн мэргэжилтэн Г.Баярцэцэг;
  • МУБИС-ийн бүрэлдэхүүний Архангайн багшийн сургуулийн ХА-ны дарга Ю.Түвшинзаяа, Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч доктор Б.Мөнхтуяа, Бага боловсролын тэнхимийн эрхлэгч С.Баянмөнх, Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч Г.Дэлгэрмаа;
  • Завхан их сургуулийн Сургалт, оюутны албаны дарга н.Бямбадорж, Санхүү эдийн засгийн тэнхимийн багш н.Ням-Очир;
  • Ховд их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал доктор Д.Өнөрнасан, Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Б.Алтантуяа, Зайны сургалтын төвийн мэргэжилтэн Ц.Цэвээнсүрэн, Мультимедиа студи хариуцсан мэргэжилтэн Р.Минжирмаа нар оролцлоо.