Зайны Сургалтын Төв

МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Гадаад хэлний боловсрол багц хөтөлбөрүүдэд магадлан шинжлэх шинжээчийн баг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Зайны сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийв. Зайны сургалтын албаны дарга, дэд проф Л.Мөнхтуяа тус сургуулийн цахим сургалтын бодлогын хэрэгжилт, зайны сургалт зохион байгуулсан өнөөгийн байдал, туршлага, сургамж, үр дүнгийн талаар товч мэдээлэл өгч, ярилцлага хийв. Мөн сургалтын агуулга хөгжүүлэх лаборатори, мультимедиа студи, видео хурлын өрөөний үйл ажиллагаатай танилцууллаа.

Зайны сургалтын алба