Зайны Сургалтын Төв

МУБИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 2020 оны "Магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний бага хурал"  2020 оны 5-р сарын 18нд боллоо. Хурал 3 салбар хуралдаанаар болж цаг үеийн байдалтай уялдан оролцогчид өөрийн биеэр ирж болон онлайнаар, видео бичлэг, илтгэлийн танилцуулгаа илгээн идэвхтэй оролцлоо. Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдаж шилдэг илгэгч нараа шалгарууллаа. Хурал 3 салбар (Байгалийн ухаан, Нийгэм, Хүмүүнлэгийн ухаан, Боловсрол судлалын ухаан) хуралдаанаар болж ШИЛДЭГҮҮДЭЭР:

Тэргүүн байрыг:
В.Гүндэгмаа ( Байгалийн ухаан)
А.Буянжаргал (Боловсрол судлал)
Д.Амгаланбаяр (Нийгэм, хүмүүнлэг)нар эзэлсэн бол
II, III байрыг
Б.Батням, Х.Мөнхбаатар, Ц.Одончимэг, Ё.Чулуунцэцэг нар эзлэв. Ингээд 2020 оны МУБИС-ийн ШИЛДЭГ ИЛТГЭГЧ МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ нартаа баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Шилдэг илтгэгч нарын ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ-ыг ЭШИА-ны дарга доктор Я.Шийлэгмаа профессор, Sc.D Д.Мөнхбаяр, дэд профессор Ph.D Б.Оюунцэцэг нарын хамт гардуулж өгч амжилт хүслээ.