Зайны сургалтын төвөөр дамжуулан МУБИС, Дорнод их сургууль, МУБИС-ийн бүрэлдэхүүн Архангай аймгийн Багшийн сургууль, МУИС-ийн Завхан сургууль, Ховд Их сургуулиудад сургуулийн нийт 75 багшийг хамруулсан “Онлайн курс төлөвлөлт” туршилт хичээл зохион байгуулсан (Open EdX платформ). Уг сургалтын үр дүнд багш нар онлайн хичээлийн бэлтгэл, төлөвлөлт хийх, хичээлээ платформд байршуулах арга зүйд суралцаж, сургууль тус бүр нэг хичээлийн загвар гаргасан (2018.1 сараас 4 сар хүртэл).