Зайны Сургалтын Төв

Oрон нутгийн зайны сургалтын төвүүдэд төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй мултимедиа студи,   тэдгээрийн тоног төхөөрөмж, ажиллагаа, бэлэн байдал ашиглалтын талаар ээлжит онлайн уулзалт болж, харилцан санал солилцлоо.  Уг уулзалтад  МУБИС-ийн зайны сургалтын албаны дарга Л.Мөнхтуяа, төслийн зөвлөх Б. Мөнххүж,  ШУТИС-ийн Нээлттэй боловсрол төвийн Сургалтын технологи, инновацийн лабораторийн эрхлэгч Б.Мэндсайхан, МУБИС-ийн ЗСА-ны график дизайнер А.Нямбаатар, Мультимедиа мэргэжилтэн  З.Орхон, зайны сургалт хариуцсан мэргэжилтэн Н.Оюунсүрэн, Дорнод их сургуулийн зайны сургалтын мэргэжилтэн Г. Баярцэцэг нар оролцож зөвлөгөө өгч, туршлага хуваалцаж цаашид хамтын ажиллагааг тогтвортой хангаж ажиллахаар боллоо.

МУБИС-ийн Зайны Сургалтын Алба