Зайны Сургалтын Төв

Зайны сургалтын төвүүд онлайн уулзалт зохион байгууллаа

 

 

2019 оны 11 сарын 01-ний өдөр БСШУСЯ-аас АХБ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй зайны сургалтын төслийн багийнхны ээлжит онлайн уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтад БСШУСЯ-ны дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, ахлах мэргэжилтэн М.Энхээ, дээд боловсролын шинэчлэлийн төслийн зохицуулагч Б.Мөнхзул, мэргэжилтэн Ц.Алтантуяа, Ж.Жижгээ, зөвлөх Б.Мөнххүж, “Summit” компанийн менежер Ө.Наранбаяр, МУБИС-ийн ЗСА-ны дарга Л.Мөнхтуяа, Дорнод ИС-ийн захирал Э.Ундармаа, Архангайн багшийн сургуулийн захирал Г.Баярболд, Завхан сургуулийн сургалт, оюутны албаны дарга Д.Алтанхуяг, Ховд ИС-ийн захирал Б.Нямдорж болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Тус уулзалтаар зайн сургалтын төвүүдийн өнөөгийн үйл ажиллагаа, сургууль бүрийн онцлог санаа санаачилга, сайн туршлага, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны хүрээг хэлэлцлээ. Тухайлбал одоогийн бодит байдал, сайн туршлагадаа тулгуурлан:

  • Төслийн хэрэгжилт сургалтад ямар үр нөлөө үзүүлж байна вэ?
  • Багшийн арга зүй, оюутны сурах арга барил, хандлагад гарч буй өөрчлөлт
  • Тэнхимийн оролцоог хэрхэн дээшлүүлэх (тэнхим бүр нэг онлайн хичээл зохион байгуулах гэх мэт) вэ?
  • Мультимедиа студи ашиглан хичээлийн цахим агуулга бэлтгэх үйл явцыг эрчимжүүлэх
  • Боловсролын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг нэмэгдүүлэх
  • Боловсролын бүх түвшний багш нарт боловсролын нээлттэй нөөц ашиглах арга зүйн сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр судалгаа хийж, төслөөр хязгаарлахгүйгээр бусад байгууллага, нэгжтэй тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх санал дэвшүүллээ.

 

МУБИС

Зайны сургалтын алба

 

 

ОНЛАЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

 

Зорилго:                     Зайны сургалтын төвийн өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох

 

Хамрах хүрээ:           БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газар, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн төлөөлөл, МУБИС, Архангайн багшийн сургууль, Завхан сургууль, Ховд их сургууль, Дорнод их сургуулийн удирдлага, багш, мэргэжилтэн

 

Огноо:                         2019 оны 11 дүгээр сарын 01, 10:00-12:00 цаг

Хаана:                         МУБИС, Зайны сургалтын төв, Хичээлийн 1-р байр, 203 тоот өрөө

                                    Орон нутгийн зайны сургалтын төвүүд

 

Хугацаа

 

Үйл ажиллагаа

10:00-10:05

 

Танилцуулга

 

МУБИС-ийн ЗСА-ны дарга, дэд проф Л.Мөнхтуяа

10:05-10:15

 

Нээлт

БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга, доктор Т.Амаржаргалан

 

 

10:15-10:25

 

-       Мультимедиа студийн бэлэн байдал, хэрэгжилт

-       Зайн сургалтын төвийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал

-       Төвүүдийн цаашдын хамтын ажиллагаа

 

Дорнод их сургуулийн захирал, Э.Ундармаа

10:25-10:35

 

МУБИС-ийн Архангайн сургуулийн захирал, Г.Баярболд

10:35-10:45

 

МУИС-ийн Завхан сургуулийн захирал, проф П.Оюунбилэг

10:45-10:55

 

Ховд их сургуулийн захирал, проф Б.Нямдорж

10:55-11:05

 

МУБИС-ийн ЗСА-ны дарга, дэд проф Л.Мөнхтуяа

11:05-11:15

 

Зайны сургалтын төвийн үйл ажиллагаа, цаашдын хандлага

Дээд боловсролын шинэчлэлийн төслийн мэргэжилтэн Ц.Алтантуяа

 

Мультимедиа студийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт

Дээд боловсролын шинэчлэлийн төслийн мэргэжилтэн Ж.Жижгээ

11:15-11:25

 

Мультимедиа студийн тоног төхөөрөмж, программ хангамжийн нийлүүлэлт

Summit компанийн менежер Ө.Наранбаяр

11:25-11:35

 

Зайн сургалтын төвөөр хэрэгжиж буй сургалт, үр дүн

Төслийн зөвлөх Б.Мөнххүж

11:35-11:45

 

Зайн сургалтын төвийн мэргэжилтнүүдийн санал, хүсэлт

11:45-11:55

 

Нэгдсэн дүгнэлт

БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн М.Энхээ

11:55-12:00

 

Уулзалтын хаалт

Л.Мөнхтуяа

 

МУБИС

Зайны сургалтын алба