Зайны Сургалтын Төв

“Онлайн курс төлөвлөлт”, “Хичээлийн үнэлгээний арга зүй” сургалтууд зохион байгуулагдлаа

 

БСШУСЯ-наас АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсолын шинэчлэл” төслийн хүрээнд их, дээд сургуулийн багш нарын мэргэжил, арга зүйг дээшлүүлэх цуврал сургалтууд зохион байгуулагдаж байна. Сургалт нь онлайн, танхим, зайн гэсэн хосолсон хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд сургалтын явцад багш нар өөрийн багшлах арга зүйд шинэчлэл хийх, турших боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой.   

2019 оны 10 дугаар сарын 11-12, 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд МУБИС-ийн нийт багш нарт “Онлайн курс төлөвлөлт”, “Хичээлийн үнэлгээний арга зүй” сургалт зохион байгуулагдсан бөгөөд багш нар онлайн сургалтын онол, арга зүйг судалж, заадаг хичээлийн агуулга, арга зүй, үнэлгээний материалд түшиглэн практик дадлага хийлээ.

Цаашид нэг хичээл хамтран заадаг багш нар зөвлөн туслах багштай зайн хэлбэрээр ажиллаж, тодорхой хичээлийн нэг модулийн цахим материал бэлтгэж, онлайнаар зааж туршин, үр дүнгээ тайлагнах юм.

 

 

 

Зайн сургалтын алба

Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн алба

Багшийн хөгжлийн төв